Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 3 дугаар сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон билээ.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсч болзошгүй тул жолооч та анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа “Петрочайна Дачин Тамсаг” …