Монголын Элчин сайдын яам нууцаар казино ажиллуулдаг байсан уу

Москвагийн цагдаагийн албан хаагчид Арбатын гудамжинд тун сонирхолтой нууцлаг казино илрүүлсэн тухай мэдээлсэн байна. Энэ казино нь Монгол Улсын Элчин Сайдын яамны мэдлийнх болохыг мөн тогтоожээ. Уг нь энэ газар нь эмчилгээний зориулалттай гаднаа иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байж. Гэвч дотор нь рулетын таван ширээ, тоглоомын 17 автомат машин байсан байна.

Тансаг машинтай бийлэгжүү эрчүүд тус байшинд ихээр цугладаг байсан нь цагдаа нарын анхааралд өртжээ. Улмаар шалгалт явуулахад зөвшөөрөлгүй казиногийн үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Одоо цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн, гадаадын дипломат төлөөлөгчийн газар яагаад казино ажиллуулдаг байсныг шалгаж эхэлсэн байна.

Шалгалтаар касснаас нь бэлэн 20 сая рубль илэрчээ. Мөн нууц казинод тоглуулагч, касс, хамгаалагч гээд 10-аад хүн ажиллаж байсан тухай оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Нууц казиногийн орлого хувийн компанийн дансанд шилждэг байсныг тогтоожээ. Уг нь Элчин сайдын яам өөрийн барилгыг түрээслүүлдэг. Гэхдээ барилгад хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мэдэхгүй байх боломжгүй. Тиймээс элчингийнхэн яагаад хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс …