НЭМ-ийн элч В.Дамдинсүрэн хурандаа үлдсэн 5000 км газар алхахаар замдаа гарлаа

Цасан шуурга, бороо шороог үл хайхран 20 жилийн турш мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрэхээр В.Дамдинсүрэн хурандаа зориг шулуудсан. Тэрээр УБ хотоос хөдөлж Хөвсгөлийг зорилоо. Өнгөрсөн жил Монгол орныхоо хилийн захын цэгүүдийг 11000 км газар явганаар туулахаас 6000 км-ийг туулж, гэнэтийн ослын улмаас түр саатаад байсан юм. Харин энэ удаа тэрээр 5000 км-ийг 5 сарын дотор туулахаар ЗАМДАА ГАРЛАА. НЭМ-ийн элч, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэндээ амжилт хүсэцгээе. Түүнтэй хөдөө тааралдвал дасгал хөдөлгөөний талаар үнэтэй зөвлөгөөг нь сонсоорой. Тэрээр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар гэсэн аймгуудаар алхах маршруттай байгаа.

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн нь монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс түүнийг “Нийгмийн эрүүл мэндийн элч” төлөөлөгчөөр өргөмжилсөн юм.

Ийнхүү элч болсноор аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчлах ажлыг хийнэ.

НЭМҮТ

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …