Баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 284 дуудлага ирснээс зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас таван хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, мөргөлдсөн ес, Сургуулийн насны нэг хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Тодруулбал, ХУД-ын 4-р хороо “Viva City” хорооллын замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь амины T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц нарын 2 хүн гэмтсэн. БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөөний замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай Т-г мөргөж гэмтээсэн.

Явган зорчигч Т нь 12 настай ахын хамт явж байсан аж. Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …