“Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” сарын аян эхэллээ

Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгаас тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ” аяныг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохын хор холбогдолыг иргэд, олон нийтэд сурталчлах, сургалт зохион явуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд тодорхой судалгаа, мэдээлэлд тулгуурлан аж ахуй нэгж, байгууллагуудын “Хөдөлмөрийн дотоод журам” -д “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хариуцлага хүлээлгэж байх тухай” саналыг хүргүүлж хамтран ажиллаж байна.

 

ЗЦА

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …