Ж.Цолмон эмэгтэй гишүүдээр “лоббидуулж” анагаахын сургуульд эзэн суухаар хөөцөлдөж байна

Анагаахын салбар чинь ямар үйлийн үртэй юм бэ. Монгол улсын Эрүүл мэндийн салбар уналтанд орлоо. Үе үеийн Засгийн газрын ажлыг унагаадаг ганц яам бол эрүүл мэндийн яам болчихлоо гэхэд хэлсдэхгүй.

Одоогийн сайд ч гэсэн ямар шинэчлэл өөрчлөлт хийж ард түмний эрүүл мэндэд анхаарах гэж байгааа нь тодорхой бус. Эрүүл мэндийн салбарт ганц гайгүй яваа нь Анагаахын шинжлэх ухааны их сургууль. Эмчийн мэргэжил олон жилийн туршлага судалгаа шинжилгээ шаарддаг нарийн мэргэжил. Өнөөдөр тэрхүү суурийн зөв тавьж бэлтгэсэн эмч нар маань 5-10 жилийн дараа мэргэжилдээ эзэн болсон сайн эмч, эрдэмтэн болно.

Мөн сургуулийн орчин материаллаг баазыг сайжруулж 7 давхар шинэ номын сан, Эрүү нүүрний шинэ эмнэлэг баригдлаа. Монголын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй Японы засгийн газрын 100% санхүүжилтээр сургуулийн харьяа  орчин үеийн эмнэлэг барихаар болж 2018 онд ашиглалтанд оруулах гэж байна. Суралцагчдынхаа мэдлэг боловсролд анхаарсаны үр дүнд АШУҮИС-ийн диплом Европд хүлээн зөвшөөрөгддөг боллоо.

Цаашдаа Азийн топ Ангаахын сургуулиудын нэг болохоор зорилго тавин ажиллаж байна.

Гэтэл Монгол улсад хүний их эмч бэлтгэдэг үндэсний их сургуулийн захирлаа ямарч сонгон шалгаруулалтгүйгээр хуучин эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон гэгч хүнд өгөх тухай яригдах боллоо.

Энэ хүн өмнө нь сайд болох гэж зүтгээд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, албан тушаалд томилохоос татгалзсан. Тиймээс түүнийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны сайдын зөвлөх болгосон юм.

Удалгүй АШУҮИС–ийн ажил байдалтай сайдыгаа дагаж танилцаж яваад сургуулийн захирал болох мэргэн санаа төрсөн болов уу. Амжилттай яваа сургуулийн захирал болчихвол улс төрийн карьераас эхлээд ирэх сонгуульд өрсөлдөхөд ч нэмэртэй гэж сэтгэсэн бололтой.

Ингээд АШУҮИС-ийн захирлын “суудлыг өг” гэж  намынхаа нөхдөөс хүсч, хөөцөлдөж эхэлсэн байх юм.

Түүний энэ үйлдлийг харсан сургуулийн багш ажилчид “хүлээж авахгүй” гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн удаатай. Гэтэл саяхан УИХ –ын эмэгтэй гишүүдээс “намайг АШУҮИС-ын захирал болгоод өгөөч” хэмээн гуйж, тэднээр дэмжсэн гарын үсэг зуруулан намын дарга даа өргөн барьсан сураг дуулдлаа.

Энэ эрхэм заавал дарга байх ёстой юу. Тийм бол заавал амжилттай яваа анагаахын сургуулийн захирлаар ажиллах ёстой юм уу. Үйл ажиллагаа нь жигдэрч, учраа олсон сургуульд шинэ удирдлага ирж, түүнийг дагасан халаа сэлгээ явагдаж, сургуулийн хэвийн үйл ажиллагаа доголдож эхлэх биз. Ер нь ч их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэж үг байдаг даа.

Эмэгтэй гишүүдээр лоббидуулсан Ж.Цолмон хатагтайн санаархал Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын ганц нүүр царай болж буй Анагаахын сургуулийг уналтад оруулах вий дээ.

Амар

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …