“Цэргийн баяр”-аар утааны эсрэг жагсаал болно

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18 буюу Цэргийн баярын өдөр дахин жагсахаар болжээ.

Тус байгууллагаас өмнө нь хоёр удаа утааны эсрэг жагсаал зохион байгуулж Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул ийнхүү дахин жагсахаар болсон байна.

Тэгвэл жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ. Жагсаал ирэх 18-ны өдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас эхлэх аж.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …