Эрэн сурвалжилж байсан жолоочийг илрүүллээ

2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэгт хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ.
Уг хэрэгт УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

ЗЦГ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …