Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт эхэллээ.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

 

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид /2026.06.25/ БНХАУ-ын Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвийн …