Залуу дуучин Робин Рианна Фэнти буюу Robyn Rihanna Fenty, буюу та бидний мэдэх Рианна нь 1988 оны 2 сарын 20-нд төржээ. 16 настайдаа АНУ-руу нүүсэн бөгөөд тэнд продюсер Эван Рожэрстэй танилцаж, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтаж байсан билээ. Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна.
Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.
Ингээд Biilboard дандаа эхний 10 байрт жагсдаг дуучин бүсгүйн Улаан хивсний ёслолд оролцохдоо өмссөн хамгийн дэгжин ба загварлаг даашинзуудыг танилцуулж байна.
Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2011 он
2011 он
2012 он Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2012 он
2012 он
2013- AMA
2013 он Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2014 Он
Г.Нараа