Өнгөрсөн Мягмар гаригт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Цайз” захын ойролцоо гудамжинд эхээс мэндлээд сар ч хүрээгүй нярайгхаясан байсныг олсон. Одоогоор нярайг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд эмчилж байгаа гэнэ.
Нярайн биеийн байдлын талаар Чанарын албаны дарга Ш.Нармандах мэдэгдэхдээ, одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байна. Ямар нэгэн хурц өвчлөл байхгүй эрүүл саруул, хөөрхөн хүү байсан. Анх ирэхдээ биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн гэмтэл, шарх сорви зэрэг зүйл байгаагүй. Гэхдээ жин нь шуугдсан байсан гэлээ.
Хүүхдийг анх Гудамжны архичид гэгддэг хүмүүс олж цагдаа нарт мэдэгдсэн гэнэ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхийг нь эрэн сурвалжлах ажил эхлүүлсэн байгаа бөгөөд тун удахгүй олдох байх гэж найдаж байна гэсэн юм.
Энэхүү Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд эцэг эхдээ хаядсан 60 гаруй хүүхэд эмчлүүлж байгаа ба хатуухан хэлхэд ихэнх нь эцэг, эхдээ хаягдсан хүүхдүүд байдаг гэнэ. Манай улсад сүүлийн жилүүдэд нярай хүүхдээ гудамжинд хаях гутамшигтай явдал эрс ихэссэн байна.
Төр засгаас шинэ хүүхдийн бүртгэлийг чангаруулж, төрүүлсэн үрээ хог шаар мэт хаядаг, адууснаас дор хэрцгий амьтдад хатуу хариуцлага хүлээлгэдэг болгомоор байна.
Ugluu.mn