Цайны газруудын аяга тавагнаас нян илэрчээ

gzugМэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтийн цайны газруудад хүнсний эрүүл ахуйн хяналт шалгалт хийжээ. Тэрээр шалгалтын явцад олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдэгээс хоолны чанарын асуудалтай байжээ.

Хоолны дээжийг болсон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байжээ.

Түүнчлэн хамгийн ноцтой нь аяга, таваг, сэрээ, халбага, хоолны хэрэгслийг дутуу угаадаг тул нян илэрсэн байна. Тодруулбал, 33 хоолны газрын угаасан хэрэгслээс нь 226 арчдас шинжилгээ авч нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолттой гэсэн дүн гарчээ.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …