У.Хүрэлсүх: “Иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагт  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байхаар санаачилж, улмаар Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болохоор шийдвэрлээд байна.

  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, иргэдэд өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхижилт сүүлийн жилүүдэд эрс идэвхижиж байна. Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-гаас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргаад байна.

  2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна. Эдгээр тооцоо, судалгаа нь бид бүхэнд маш том сургамж, дохио өгч, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадамжийг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын тушаалаар нийслэл хот болон 21 аймагт салбар зөвлөл байгуулан ажиллаж эхлээд байна.

Түүнчлэн төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм” гэж хэллээ.

ОБЕГ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …