НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулган болж байна

Нью-Йорк хотноо 2017 оны 3 дугаар сарын 13-нд  эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд  сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Тус комиссын энэ удаагийн чуулган “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулалт” хэмээх ерөнхий сэдвийн дор болж буй онцлогтой.

Чуулганы “Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийн тухай” Ерөнхий хэлэлцүүлэгт Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, ажлын байраар хангах бодлого, арга хэмжээг тасралтгүй авч ирснийг онцлон дурдав.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Төр ба хувийн хэвшил дэх цалин хөлсний ялгаа” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага,  “Ажил хөдөлмөрийн өөрчлөгдөн байгаа орчинд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахын тулд түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт Өндөр түвшний хэлэлцүүлэгт тус тус үг хэлж оролцлоо.

Чуулган 2017 оны 3 дугаар сарын 13-24 хүртэл үргэлжилнэ.

ГХЯ

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …