Адууны шөл хатгалгаанаас сэргийлэхэд тустай

Адууны шөлөнд оруулсан хүүхдүүдийг судалгаанд хамруулжээ адууны шөлөнд орсон хүүхдүүдийн амьсгалын замын өвчнөөр өвчлөх тохиолдол 10 хувь багасч, уушигны хатгалгаа өвчнөөр хүндрэх нь 3.5 дахин буурч уушигны хатгалгаа өвчнөөр нас барах тохиолдол буурсан үзүүлэлтэй гарчээ. Адууны шөлөө бэлтгэхдээ 2-3 литр  усанд мах болон ясыг чанаж болгоод тос, нитгэлийг нь нарийн ширхэгтэй шүүлтүүрээр шүүж бэлтгэн, 60-80 хэмтэй бүлээн шөлөнд хүүхдээ 3-5 минут савандалгүй булхуулна. Шөлөнд оруулсны дараа хүүхдээ салхинд цохиулахаас болгоомжилж том алчуураар биеийг нь хучиж авна. Ингээд 2-3 хоногийн зайтайгаар гурван удаа адууны тунгалаг шөлөнд хүүхдээ оруулснаараа уушигны хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …