Монгол Улс дэлхийн хамгийн аз жаргалгүй орнуудын нэгд тооцогджээ

 

Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Үүнтэй уялдуулж BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон аз жаргалгүй орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ийн судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс  100-д орсон байна!

Хөрш орнуудаасаа тээр хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сири, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг эндээс харж болно. Уул уурхайн баялгаараа эхний аравт багтдаг хэрнээ, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа, төвийг сахигч ардчилсан улс гэж зарладаг мөртлөө иргэдийнх нь аз жаргалын индекс сүүлээсээ гуравны нэгт оржээ. Бусад улсын энхийг сахиулахад оролцдог хэрнээ өөрийн улсдаа энх жаргалтай байдлыг бүрдүүлсэнгүй.

Монгол Улсын бүх хүн ам нь хүнд хэцүү амьдралтай, аз жаргалгүй амьдардаг гэвэл үгүй. Хөгжингүй улс орнуудад эдлэн газартай, оффшор дансанд хэдэн тэрбум доллартай, дэлхийн хэмжээний чинээлэг иргэд манайд бий. МАН-ынхан засгийн эрхийг авангуутаа “Аз жаргалтай Улаанбаатар” гэж тунхаглан, найр цэнгүүн хүртэл хийж байлаа. Гэвч манай орныг аз жаргалгүй гэж тооцсон нь эмгэнэлтэй.

Том том ярьсан улстөрчид уул уурхайн томоохон ордуудаа ил далд булаалдсан эрх баригчдын үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа унасаар байна. Дайн самууны хөлд үрэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн улсуудаас ч дорд орсон Монгол орноо хэзээ өөд нь татаж, эрүүл ардчилсан нийгэмд иргэн бүр хангалуун амьдрах боломжоор хангах вэ.

Монгол Улс дэлхийн хамгийн аз жаргалгүй орнуудын нэгд тооцогджээ

 

Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …