Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн

Казах үндэстний уламжлалт баяр болох Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна.  Наурызын баярыг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын Харьяат Казах  Үндэстэн нэртэй  тоон судалгаа гаргажээ.

Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн, Казахууд  баруун бүсийн хүн амын 25.1 хувийг эзэлдэг юм байна. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 75.5 хувь нь амьдардаг. Казахууд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг болон Улаанбаатар хотод ихэвчлэн оршин суудаг.

Насны бүлгээр 0-14 нас-35 хувь, 15-24 нас-19.4 хувь, 25-34 нас-16.9 хувь, 35-44 нас-12.1 хувь, 45-54 нас-8.6 хувь  55+ нас  7.8 хувийг тус тус эзэлдэг байна.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …