Гамшгаас хамгаалах дадлага сургуульд иргэд идэвхитэй оролцов

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу  өчигдөр  16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд  гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

Тухайлбал, гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор Төрийн ордноос Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын нийт 700 гаруй ажилтан албан хаагч, Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагуудын 2300 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах сургалт дадлагын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газраас Сүхбаатарын талбайд дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …