Орлогын шатлалд нийцсэн орон сууцны төрлийг бий болгоно

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр ТЭЗҮ боловсруулах Азийн хөгжлийн банкны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн төлөвлөлтийн зарчмууд, ажлын төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцуулжээ.

Уг төсөл нь гэр хороолол руу чиглэж буй аж. Тодруулбал, одоогийн хотын бүтцийг оршин суугчдын орлогын шатлалд нийцсэн  орон сууцны төрлийг бий болгоход чиглэх юм байна.

Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан стандартын дагуу шаардлагатай сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай барилга байгууламж зэрэг багтах аж.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …