ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:Ховд аймаг нь төвлөрөл сайтай аймгуудын нэг

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  Ховд аймагт ажиллаа.Тэрбээр Ховд аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцаж,  салбарынхаа мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг  сонслоо. Мөн салбар яамнаас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа,  “Мах, сүүний аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” зэрэг төсөл  хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Ховд аймаг нь төвлөрөл сайтай аймгуудын нэг. Энэ хэрээр ХАА-н салбарын хувьд ажил нь жигдэрсэн гэж хэлж болно. ХХААХҮЯ-наас “Атрын III” аяны хүрээнд ОХУ-аас 10 сая доллар, Беларусь улсаас 5 сая долларын  бага хүүтэй урт хугацааны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахаар шийдвэрлэсэн. Энэ нь газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжөө сольж, тариалалт, үйлдвэржилтээ өргөтгөх, бүтээгдэхүүний өсөлтөд ахиц гарах боломжийг нээж байгаа юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан” гэдгийг онцлон хэлж байлаа.

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …