12 ордны тураах дэглэмийн цэс

Хоногийн дундаж илчлэг 2150 Ккал.
Астрологи буюу зурхай нь шинжлэх ухаан мөн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, огторгуйн биетүүд Дэлхий мөн тухайн бие организмд явагдаж буй үйл явцад огт нөлөөлдөггүй гэдгийг няцааж болохгүй юм (жишээ нь, Сар нь далайн түрлэг, татлагыг үүсгэдэг юм).
Зурхайн тусламжтайгаар хүний бие организмын эмзэг газруудыг мэдэж, ингэснээр хүн болгонд тохируулан зөвлөгөө өгөх боломжтой байдаг. Жишээ нь Сугар гариг бөөрөнд нөлөөлж, Бархасбадь гариг элэгийг хариуцаж, харин Санчир гариг нь нурууны ясны үйл ажиллагааг зохицуулдаг юм.
Энэ дэглэмийн зөвөлгөөнүүдийг гал, ус, газар, агаар гэсэн 4 үндсэн махбодийн дагуу, мөн 12 ордыг идэвхитэй-эрэгтэй-халуун /бодисын солилцоо нь түргэн явагддаг Хумх, Жинлүүр, Арслан, Хонь, Нум, Ихэр зэрэг ордууд/ болон идэвхгүй-хүйтэн-эмэгтэй /бодисын солилцоо нь удаан явагддаг Хилэнц, Загас, Үхэр, Мэлхий, Матар, Охин зэрэг ордууд/ гэсэн 2 хэсэгт хувааж тус тус өгсөн байна. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаад, дэглэм барьсны үр дүнд сайн турахгүй ч өөрийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах болно.
Хонины ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (III/20 – IV/20)
Хонины ордныхны эмзэг газрууд толгой, нүүр байдаг (толгой их өвдөж, уур цухал ихтэй, гуниг гутралтай байдаг). Хонины ордныхонд хэт их идэж, хэт их архи дарс хэрэглэхээс сэргийлсэн, голдуу жимс ногооноос бүрдсэн дэглэм маш их хэрэгтэй байдаг. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс цоохор майлз, лууван, өргөст хэмх, өнгөт байцаа, нимбэг хэрэглэвэл зохимжтой (эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь японы дэглэмийг бүрдүүлдэг юм).
Үхрийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (IV/20 – V/21)
Үхрийн ордныхны эмзэг газрууд хоолой, хүзүү 2 байдаг юм. Тэд амархан таргалдаг учраас тогтмол дэглэм сахиж, маш их хөдлөж байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс шинэ ногоо, сагамхай загасны элэг зэрэг тустай байдаг. Чихэртэй нарийн боов идвэл өвчин үүсэх магадлад их байдаг.
Ихрийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (V/21 – VI/21)
Ихрийн ордныхны эмзэг газрууд мөр, шуу, сарвуу зэрэг байдаг. Тэд мөн сул мэдрэлийн системтай байдаг учраас нойргүйдэл болон мэдрэлийн өвчнөөс сэргийлэх үүднээс тогтмол амарч байх ёстой. Дэглэмийн туршид идэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо кальцийн болон В амин дэмийн хоногийн хэмжээг тооцох шаардлагатай юм (5 хоногийн зуны дэглэм тохирно). Ер нь ихрийн ордных нь амархан таргалж байдаггүй, архи дарс хэт их хэрэглэдэггүй, гэхдээ зарим нь хоолны харшилтай байдаг юм (жишээ нь далайн гаралтай бүтээгдэхүүний харшилтай).
Мэлхийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (VI/21 – VII/22)
Мэлхий ордныхны эмзэг газрууд ходоод болон уушиг байдаг. Харамсалтайгаар нь тэдний ихэнх нь биеийн тамирт дургүй, чихрэнд дуртай, ер нь хоол идэх дуртай байдаг учраас амархан таргалдаг юм. Тэд ялангуяа бие гүйцсэн үед маш их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Дэглэмийн туршид хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг сонгох үедээ тэд амархан хавагнадаг гэдгийг мартаж болохгүй (тарвасны дэглэм тохирохгүй). Мөн чихэр, цардуулын өндөр агуулгатай хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй (ямар ч хамаагүй нүүрс усгүй хоолны дэглэм, тухайлбал Кремлийн болон Адкинсын дэглэм тохирно). Ердийн хоолны цэсэнд загас, самар, тахианы мах зэрэг уураг ихтэй хүнс байвал сайн.
Арслангийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (VII/22 – VIII/23)
Арслангийн ордныхны эмзэг газрууд нуруу, зүрх байдаг. Тэдний ихэнх нь хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлаж, биеийн тамирт дуртай байдаг. Тэд хоол идэх, архи дарс уух дуртай байдаг ч, хорхой хүргэх зүйлүүдээс амархан тадгалзаж чаддаг юм. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс эрч хүчийг хурдан сэргээдэг инжир жимс, усан үзэм, чавга зэргийг сонгох хэрэгтэй.
Охины ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (VIII/23 – IX/23)
Охины ордныхны эмзэг газрууд гэдэсний доод хэсэг, гэдэс дотор, хоол боловсруулах зам зэрэг байдаг. Энэ ордны ихэнх хүмүүс хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлах дургүй ч, хоолны дэглэм сахих дуртай байдаг. Тэд мэдрэлийн систем, ходоодыг хамгаалж, хүнд, удаан шингэдэг хоолыг идэхгүй байх хэрэгтэй. Бяслаг, сүүн эсгэлэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн тустай байдаг юм. Охины ордныхонд байцааны, алимны, гүзээлзгэний, алим-тарагны гэх мэтийн дан дэглэмүүд тохирно.

 

Жинлүүрийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (IX/23 – X/23)
Жинлүүрийн ордныхны эмзэг газрууд бөөр, мэдрэл 2 байдаг. Тэд хөдөлгөөнт амьдралын тусыг үнэлдэггүй бөгөөд радикулит болон хэрэх өвчнийг амархан тусдаг. Тэд нарт боловсруулаагүй бүх хүнсний бүтээгдэхүүн буюу ууранд жигнэсэн хүнсний ногоо, жимс, цэвэрлээгүй цагаан будаа болон далайн гаралтай бүтээгдэхүүн маш тустай байдаг. Хурдан турах хүсэлтэй хүмүүс нүүрс усгүй болон тослоггүй хоолны дэглэм сахих хэрэгтэй.
Хилэнцийн ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (X/23 – XI/22)
Хилэнцийн ордныхны эмзэг газрууд цавь, сээр нурууны яс байдаг. Тэд амттай хоол идэх дуртай, мөн архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол байдаг. Хоол хүнсэнд янз бүрийн амтлагч маш ихээр хэрэглэдэг, гэвч энэ амтлагчдаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй юм. Мөн хоолны цэснээс өөх тостой мах (гахай, хонь)-ыг хасаж, тахиа, загасны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн идвэл сайн.
Нумын ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (XI/22 – XII/21)
Нумын ордныхны эмзэг газрууд гуя, үе мөч байдаг юм. Нумын ордныхан өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, хөгширсөн үедээ ч хөдөлгөөнтэй байдаг. Тэдэнд ямар ч дэглэм тохирох бөгөөд хүнсний бүтээгдэхүүнүүдээс, тухайлбал жимс ногооноос алим мэтийн хальслах шаардлагагүй, гадилаас бусад жимс ногоо идвэл зохимжтой.
Матрын ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (XII/21 – I/20)
Матрын ордныхны эмзэг газрууд өвдөг, арьс, яс зэрэг байдаг. Мөн энэ ордны хүмүүс гуниг гутрал ихтэй байж, бусад хүмүүсийн өчүүхэн гэж боддог асуудлуудад шаналж, улмаар өөрийнхөө эрүүл мэндээ дордуулдаг. Матарын ордных нь хэн хэнээс илүү өөрийгөө хянаж, хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлах ёстой. Дэглэм барьсан тохиолдолд кальци, В амин дэм 2-ийн тэнцвэрийг тооцох хэрэгтэй (жишээ нь шоколадны дэглэм тохирохгүй юм). Ердийн хоолны цэсэнд тарвас, усан үзэм, амтлаг гуа гэх зэрэг жимс ногоо заавал оруулах шаардлагатай
Хумхын ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (I/20 – II/19)
Хумхын ордныхны эмзэг газрууд шилбэ, булчин, шагай зэрэг байдаг. Тэд дэглэм сахиж, зөв хооллолтыг эрхэмлэдэг юм. Тэд ерөнхийдөө хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримлахыг хичээдэг, мөн биеийн тамирт дуртай байдаг юм. Дэглэмийн хувьд гэвэл ямар ч хамаагүй дэглэм сахиж болно, харин өөрийн өдөр тутмын хоолны цэсэнд гувалжин будаа, алим, вандуй, шош гэх зэрэг төмөр агуулсан бүтээгдэхүүнүүдийг оруулах нь чухал юм.
Загасны ордныхонд зориулсан астрологийн тураах дэглэм (II/19 – III/20)
Загасны ордныхны эмзэг газрууд тавхай, хуруу байдаг юм. Үүнээс гадна тэдний ихэнх нь сул дотоод шүүрлийн системтэй бөгөөд бамбай булчирхайн үйл ажиллагааны асуудалтай байдаг юм. Загасны ордныхны хувьд йод, калийн өндөр агуулгатай, тухайлбал далайн гаралтай бүтээгдэхүүн тустай байдаг. Загасны ордныхны бие организмд ус маш ихээр хуримтласнаас болж жин нэмэгддэг тул богино хугацааны, давсны хэрэглээг хязгаарласан дэглэмүүд, тухайлбал нимбэг-зөгийн балны /2 хоногийн/ мөн дарсны /5 хоногийн/ зэрэг дэглэмүүдийг барьвал үр дүн маш хурдан мэдэгдэнэ. Өдөр тутам өргөст хэмх, улаан лууван, салатны навч, яншуй, тарвас, цоохор майлз, шош, овъёос будаа, хэрээний нүд, гишүүнэ, лууван, жүрж, грейпфрут, папайя зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл сайн.
emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …