ХЗДХ-ийн С.Бямбацогт Интерполын Олон Улсын форумд оролцоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд  С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират  Улсын  нийслэл  Абу Даби  хотноо  энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын  форумд  оролцоно.

Энэ удаагийн форумыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын  ивээл  дор зохион байгуулж байгаа бөгөөд терроризм, цахим гэмт хэрэг,  урлагийн бүтээлийн хулгай, хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх, хүн худалдаалах, тээврийн хэрэгслийн хулгай, хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх  долоон төслийн хүрээнд санал солилцох юм.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …