Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад “Шийдвэр гүйцэтгэгч“-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Архангай аймаг – 3, 4, 5 дугаар тойрог
  2. Баянхонгор аймаг – 14 дүгээр тойрог
  3. Говь-Алтай аймаг – 18 дугаар тойрог
  4. Завхан аймаг – 45 дугаар тойрог
  5. Өмнөговь аймаг – 70 дугаар тойрог
  6. Сэлэнгэ аймаг – 74 дүгээр тойрог
  7. Төв аймаг – 89 дүгээр тойрог
  8. Ховд аймаг – 97, 100 дугаар тойрог
  9. Хэнтий аймаг – 111, 112 дугаар тойрог

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  2. Эрх зүйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар гэрчлүүлсэн хувь
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хувь
  4. Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш
  5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх газрын 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

Санал болгох мэдээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 1 дүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн …