ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч айлчилна

548b5863a415047boriginal ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа эрхэм зочинд бараалхана.

ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Эдуард Освальдын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзаж, Дархан-Уул аймаг дахь дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, Эдийн засгийн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны төсөлтэй танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …