Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тохижууллаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгах, тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус өрөөг тохижуулжээ.

Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс өөрийн өөрийн хувийн онцлогтой. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авхад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг байна. Үүнтэй холбогдуулан тус хэлтсээс тусгай тоноглол бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохуйцаар тусгайлан тоноглосон өрөөг ашиглалтад оруулж буй юм байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …