Манай улсын тэтгэвэртээ гарсан алдартай эмэгтэй одууд авьяас тэтгэвэрт гардаггүй гэдгийг батлан харуулсаар яваа билээ. Тэгвэл гадаадын эмэгтэй 70-80 настай моделиуд ч хүртэл авьяас тэтгэвэрт гардаггүй, нас бол зүгээр тоо гэдгийг батлан харуулж загварын тайзнаа од болон гялалзаж явна. Тайзнаа од болгон гялалзаж яваа зургаан моделиудыг танилцуулж байна.
Загвар өмсөгч Лорен Хаттон
Лорен Хаттон бол 72 настай бөгөөд загварын карьераа Lauren, Vogue сэтгүүлийн нүүр царай болж загварын тайзнаа үнэлэгдэж эхэлсэн юм. 2013 онд Muse, Harper, Bazaar, сэтгүүлийн нүүр царай болжээ. Лорен Хаттон би өөртөө сэтгэл ханамжтай байна. Мөн настай эмэгтэйчүүд надаар бахархаж байна гэж хэлжээ. 72 настай Лорен Хаттон 61 настай байхдаа Lauren Big сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж байжээ.
Загвар өмсөгч Жаклин Мурдок
Жаклин Мурдок нь 86 настай модел эмэгтэй бүжигчнээр ажиллаж байсан бөгөөд сэтгүүлийн нүүрэн дээр зургаа авахуулахыг мөрөөдөж байжээ. Удахгүй түүний мөрөөдөл биелж Жаклинг 82 настай байхад Ари Сет Cohen түүнийг цэцэрлэгт хүрээлэнд олж харж удалгүй Lanvin зар сурталчилгааны ажилд түүнийг урьжээ.
Загвар өмсөгч Дафна Селф
Дафна Селф 86 настай модель эмэгтэй 20 настай байхдаа модель болох гараагаа эхлүүлжээ.
Загвар өмсөгч Бадди Уинкль
Бадди Уинкль 86 настай Лос Анжелес хотын DimePiece компани өөрийн брендийн нүүр царайгаар түүнийг сонгожээ. Тэрээр инстиграмандаа 2 сая дагачтай юм.
Загвар өмсөгч Жойс Карпати
Жойс Карпати нь 82 настай бөгөөд дуурийн дуучин байсан бөгөөд АНУ-ын Cosmopolitan сэтгүүлийн захирал, гоо сайхны зөвлөх юм. Тэрбээр Karen Walker-ийн загварын компанид ажилд оролцохын сацуу Guardian сэтгүүлийн нүүр царай билээ.
Загвар өмсөгч Кармен Делльорефайс
Загвар өмсөгч Кармен Делльорефайс 85 настай бөгөөд Vogue Paris, Vogue USA, Marie Claire, Harper Bazaar, Vanity Fair зэрэг сэтгүүлийн нүүр царай болдог байна. Түүнчлэн Moschino, Ланкастер, Rolex, Chanel, Banana Republic, Elizabeth Arden брэндийн нүүр царай билээ.
Г.Нараа