Буруу зуршлаа орхивол эрүүл мэнд аяндаа сайжирна

Удаан хадгалсан хүнсний ногоо:Зарим хүмүүс их хэмжээний хүнсний ногоог нэг мөсөн худалдан авч гэртээ хадгалаад аажмаар хэрэглэдэг. Үнэндээ хүнсний ногоог нэг өдөр хадгалахад их хэмжээний шим тэжээлээ алддаг байна. Жишээлбэл:Бууцайг 20-с нь орчинд нэг өдөр болгоход витамин C 84 хувь буурдаг. Иймээс хүнсний ногооны хадгалах хугацааг багасгах хэрэгтэй. Эсвэл хуурай, салхи, нэвтэрсэн, гэрэлгүй газар хадгалбал зохино.

Хүнсний ногооны витамин их агуулсан хэсгийг дандаа хаядаг:Өдөр тутмын боловсруулах явцад ихэвчлэн шим тэжээл ихтэй хэсгийг нь хаях нь олонтоо .Жишээлбэл зарим хүмүүс шар буурцгийг хүнсэндээ хэрэглэхдээ соёог нь иддэг хэрнээ буурцгийг нь иддэггүй. Үнэндээ буурцагны витамин С-ийн агууламж нь соёоноосоо 2-3 дахин өндөр байдаг.

Ямар ч хоолыг зөөлөн галаар хуурах нь буруу:Витамин С, В1 агуулсан хүнсний ногоог зөөлөн галаар биш, харин ширүүн галаар хуурах нь зүйтэй. Үүнээс гадна, бага хэмжээний цуу хийвэл витамины агууламжийг хадгалж чаддаг байна.

Хүнсний ногоог цаг тухайд нь идэх хэрэгтэй:Ихэнх хүмүүс хоолоо хийсний дараа тогоондоо байлгаж байгаад байсхийгээд иддэг. Ингэж идэх нь их хэмжээний шим тэжээллийг алдагдуулдаг байна.

Эхлээд хэрчиж дараа нь угаах нь буруу :Зарим хүмүүс цаг хэмнэхийн тулд хүнсний ногоог эхлээд хэрчиж дараа нь угаадаг. Энэ үйл явцад ногооны доторх витамин усанд угаагдаж арилдаг байна.

Сүмсийг уух  нь эрүүл мэндэд тустай:Ногоо хуурах явцад хүнсний ногооны их хэмжээний шим тэжээл нь сүмсэндээ үлддэг.

Зөвхөн хуурсан ногоо идэх нь буруу:Жингээ багасгах гэж буй хүмүүсийн ихэнх нь мах болон хүнсний ногоог цуг хуурвал өөх тосны шингэлтийг багасгана гэж ойлгодог. Үнэндээ хүнсний ногоо өөх тосыг маш амархан шингээдэг байна. Зарим ногоог хүйтэн зууш болгож хийх нь тохиромжтой. Жишээлбэл өргөст хэмх, улаан лооль зэрэг.

Хүнсний ногоог заавал угааж хэрэглэх хэрэгтэй:Одоо цагт хүнсний ногооны бохирдол улам их болсноор барахгүй олон төрлийн бактер наалдаж байдаг. Иймээс хүнсний ногоог заавал сайтар угаах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …