Монголд төрийн, төсвийн хулгай нүүрлэсэн

Монгол Улсад нүүрлэсэн өрийн дарамт, ядуурал ихэссэнээс нийгэмд хүнд нөхцөл үүссэн талаар Оффшорчдынэсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийлээ. Өнөөдөр Монголын иргэний нийгмийн, чиглэлийн, төрзасагтаа үзэл бодлоо илэрхийлэх бүх хөдөлгөөн энэ үед нэгдэж чадлаа. Үүнээс гадна парламентад суудалтай,суудалгүй улс төрийн намууд бидэнтэй нэгдэн орж байгааг дуулгахад таатай байна. Оффшорын эсрэг нэгдсэнхөдөлгөөн үүнээс цааш бүх ТББ-ууд, бүх намын төлөөллүүдтэй нэгдсэн удирдах зөвлөл байгуулаад үүндээОффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн гэдэг нэр өгсөн тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Батчулуун энэ үеэрхэлж байсан. Тэрээр цааш нь  Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байнгын зөвлөлийг яаралтай хуралдуулахшаардах бичиг, УИХ-д оффшор данстай улстөрчдийг шалгуулах тулган шаардах бичиг хүргүүлсэн ч өнөөдрийгхүртэл хариу өгөөгүй. Тиймээс төр, засагт сануулга болгож уриалгын төсөл бичсэн. Энэ Монголын ард түмэндхандахаас гадна НҮБ, Монголын төрд хандсан уриалга гэв. НҮБ-ын Авлигын эсрэг, Үндэстэн дамжсан мөнгө угаахсанхүүгийн гэмт хэргийн конвенцид Монгол Улс энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тухай хандсан уриалга юмгэв.

Энэ үеэр бусад хүн юу гэж хэлснийг хүргэж байна.

Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний дэд зохицуулагч Б.Батсайхан: Авлигач, оффшорчдоосоо салах дэлхий нийтийн хөдөлгөөн өрнөчихлөө

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ачаар дэлхий нийтэд улс, үндэстнүүд авлигачдаас, оффшорчдоосоосалах хөдөлгөөн өрнөчихлөө. Энэ хөдөлгөөн Монголд албан ёсоор 100 гаруй ТББ, 34 хөдөлгөөн нэгдээд байна.Энэ конвенцид нэгдсэний ач холбогдол нь хүн төрөлхтний эсрэг нэгдмэл байр, суурьтай хулгайчтай хамт тэмцьегэсэн конвенцийн үйл ажиллагааг нь иргэд, хөдөлгөөнүүд агуулгаараа дэмжиж нэгдээд энэ үйл ажиллагаагэхэллээ. Гол зорилго нь дэлхийд өрнөчихөөд байгаа хөдөлгөөнийг Монголдоо хийгээд үр дүнг нь авчиръя. Ялахшаардлагын үүднээс нэгдээд байна. Энэ шаардлагад аль нэгэн улс төрийн нам, бүлэг хүмүүс биш Монголын ардтүмний нийтлэг эрх ашгийн үүднээс, айхтар авлигын цаана нуугдаж байгаа юмыг ил гаргая. 17 тэрбум ам.долларгээд байгаа асуудал бол зөвхөн Монголын агуу баялгийг ухахын тулд өгсөн улстөрчдөд зориулсан авлигын мөнгө.Бид бизнесийнхнийг яриагүй. Өнөөдөр яригдаад байгаа 265 тэрбум ам.долларыг  болон Тавантолгой, Оюутолгойн5600 машин өдөрт урагшаа зөөж байгаа нүүрсний цаана юу байгааг бид илчлэх боломжтой болох юм. Тиймээсүүнийг нэг ч өдөр алгасалгүй зогсоох нь бидний үүрэг болоод байна. Монгол Улсын төр үнэхээр НҮБ-ын конвенциднэгдсэн юм бол ажлаа хий.

Дэд зохицуулагч Б.Шинжээравдан: Өнөөдөр хулгайч нар ард түмнээсээ айх цаг нь болсон

-Өнөөдөр 12:00 цагаас тулган шаардах бичгийнхээ хариуг шаардахаар ард түмний тайван жагсаалыг зохион байгуулна. Нийслэлээс болон орон нутгаас олон хүн ирээдүй, хүүхдийнхээ төлөө, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовоод ирж байна. Өнөөдөр хулгайч нар ард түмнээсээ айх цаг нь болсон. Бид мөнгөтэй хулгайч нараас айдаг цаг өнгөрсөн. Хариуцлагыг нь тооцуулах хэрэгтэй. Тиймээс долдугаар сарын 1 шиг юм болчих вий гэж олон хүн айж байна. Тийм юм болохгүй. Энэ жагсаалд ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийтийн худалдаа үйлчилгээний газруудаар согтууруулах ундааг худалдаалахгүй байх талаар зөвшилцөж, НЦГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болон бусад холбогдох газруудтай хяналт шалгалтыг өндөржүүлэхээр тохиролцсон.

 

Зууны мэдээ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …