Баян-Өлгий аймгийн төв талбайд Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Монгол, Казахстан хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ.
Өмнөх жилүүдэд хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан улсын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол /2017.03.29/-ээс эхлэн долоо хоногт нэгээс хоёр удаа /Монгол Улсын/ “Цэнгэл Транс” ХХК компаны том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ.
Тус компани том оврын автобусын хувьд өвөлдөө дулаахан, иргэд зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, найдвартай чанартай орчин үеийн загварын тээврийн хэрэгсэл гэдгээрээ онцлогтой юм.
Мөн долоо хоногт нэгээс хоёр удаа тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногт гурав буюу түүнээс дээш удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Зам тээврийн, хөгжлийн яамны Авто тээвэр бодлого зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос аймгийн Автотээврийн төвийн удирдлагууд оролцжээ.
Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв