Хүн амын бөөгнөрөл сүрьеэ өвчинд нөлөөлдөг

Глобал Сангийн дэмжтэлгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, тэдэнд сүрьеэ өвчнөөс урьчилан сэргийлэх, сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалын чиглэлээр мэдээлэл олгох, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн 50 байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Монгол улсад 2014-2015 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын дунд бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт дам тооцооллоор 100,000 хүн амд 757 байна. Эдгээр тохиолдлын 83-85 хувийг уушгины сүрьеэ эзлэж байна. Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг тул тархалт өндөртэй байдаг. 2015 онд хийгдсэн Монгол улс дах сүрьеэгийн тархалтын анхны судлгаагаар нийтийн тээврээр байнга зорчдог хүмүүс нь сүрьеэ өвнөөр өвдөх эрсдэл нь 1.4 дахин их байна гэж тогтоожээ.

Санал болгох мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …