?

“Малчдад туслах сайн санааны аян”-нд “ТИКА” нэгдэж 170 тонн өвс тэжээл хандивлалаа

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс 73.5 сая төгрөгийн өртөг бүхий  80 тонн тэжээл, 90 тонн өвсийг ХХААХҮЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Хандивласан өвс тэжээлийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Булган, аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Төв аймгийн Баян сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчдад хүргэх бөгөөд  тусламжийн цуваа  /2017.03.31/-ны өдөр    22-ын товчооноос хөдөллөө.

Дашрамд дуулгахад, ТИКА-гийн зүгээс 2010, 2016 онд зудын гамшгийн үеэр Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан бөгөөд Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …