Туул гол дээгүүр шинэ гүүр тавигдана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол 4-р сарын 3-ны өдөр боллоо.

Энэхүү төсөл нь Яармагийн гүүрний орчмын замын уулзварт, мөн удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2” зэрэг бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм.

Ёслолд Монгол улсын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар оролцож үг хэлж, шав тавилаа.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Төмөр замын “20-р Товчоо” групп корпораци, зөвлөхөөр “Эс Ар Пи Инженер консалтинг Монголиа” ХХК тус тус ажиллаж байна.

/Хятадын Олон Улсын радио/

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …