Гэрийн дагтаршсан хир толбыг хялбар арилгах санаа

Угаалгын өрөөний хавтан

Хэрэглэх зүйлс:Устөрөгчийн хэт исэл , Шингэн саван 1 халбага, 1/2  ус,

Үүнийг хэрхэн ашиглах вэ:Бүх найрлагыг холино.Гадаргууг бохирдлыг цэвэрлэхийн тулд хөвөн зөөлөн резинээр үрж угаана.  Тэгээд 10 минут усаар зайлахгүйгээр хүлээнэ. Дараа нь Дараа нь усаар гадаргууг угаана.

Хийн зуух

Хэрэглэх зүйлс:Хуучин шүдний  сойз,  Аммиакийн дусал,  чих ухдаг хөвөн , аммиак  дусал болгон  чих ухдаг хөвөнгийн үзүүрийг дүрээд, тослог толбо цэвэрлэнэ.Та дараах цэвэрлэгээг хийхдээ гарынхаа арьсыг хамгаалж бээлий заавал өмсөх шаардлагатай.

Гал тогооны агааржуулалтын далд шүүлтүүр

Хэрэглэх зүйлс:1 ээс 2 халбага хүнсний сод,  аммиак, шүдний сойз  хэрэг болно. Үүнийг хэрхэн ашиглах вэ: Том саванд ус буцалгаад сод хийнэ. Шүүлтүүрлүү буцалсан  содтай усаа хийж  шүдний сойзоор угааснаас гадаргуугаас бохирдлыг нэн даруй цэвэрлэх боломжтой.

Матрас

Хэрэглэх зүйлс: 3% -ийн устөрөгчийн хэт исэл, 3 халбага хүнсний сод, шингэн саван хэрэг болно. Үүнийг хэрхэн ашиглах вэ: Шүрших саванд устөрөгчийн хэт исэл, сод холино. Матрасруу шүршиж 5-10 минут хүлээнэ. Та хурдан хатаахыг хүсэж байгаа бол сэнсээр үлээж хатааж, толбо арилсан эсэхийг харж болно. Толбо арилаагүй үлдсэн бол дахин цэвэрлэх боломжтой ингэснээр толбо бүрэн арилна.

Шарах шүүгээ

Хэрэглэх зүйлс:Ганцхан Аммиак хэрэг болно.Үүнийг хэрхэн ашиглах вэ:  Жижиг аяганд   аммиак хийж  шөнө нь унтарсан зууханд нь үлдээх хэрэгтэй.Ингэснээр шарах шүүгээний тос амархан арилах болно.

Данх

Хэрэглэх зүйлс:Данхны дотор талын тагширсан толбыг арилгахын тулд уксус хэрэг болно. Данхны дотор талд данхыг дүүргэхгүйгээр тал  уксустай ус хийнэ. Дараа нь данхаа маш сайн угаана.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …