Иргэдийн орлогыг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийн дэмжих хөтөлбөр хэрэгжинэ

“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд”  хөтөлбөрийн нээлт боллоо. Мэрси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл хөтөлбөрийн  нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт  тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

 “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр нь Архангай, Булган, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл гэсэн найман аймагт хэрэгжих юм. Төсөл хөтөлбөр  хэрэгжсэнээр мал эрүүлжүүлэх,  хот хөдөөгийн иргэдийн орлогыг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийн дэмжих зэрэг олон ач холбогдолтой юм. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд гурван аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг “туслах” төв болгож, зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгч худалдаа эрхлэгчдэд суралцах боломж олгох юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ”Энэ хөтөлбөр нь манай улсын холбогдох хууль тогтоомж, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө уялдаж хэрэгжих юм. Хөтөлбөр хэрэгжих аймгуудын малчид, мэргэжилтнүүд оюуны болон тоног төхөөрөмжийн ихээхэн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, бэлчээрийн ашиглалт, малын чанар сайжирч, малчдын орлого нэмэгдэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Манай яам, аймгуудын ХХАА-н газар сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийг байнга дэмжин хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлэв.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …