“Хархорин” захын орчимд гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судалжээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын байдлыг судалсаны үндсэндээр осол их гарч байгаа зарим газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Хархорин” зах орчмын замд 2016 он, 2017 оны эхний 2 сарын байдлаар ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирч, 8 явган зорчигчийн биед хүндэвтэр гэмтэл, 13 явган зорчигчийн биед хөнгөн гэмтэл, 2 тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол тус тус учирч байжээ. “Хархорин” зах орчмын замд гарсан зам тээврийн 37 осол бүгд өдрийн 12 цагаас оройн 20 цагийн хооронд үйлдэгдсэн, нийт ослын 8.1 хувь нь “Хархорин” зах ажилладаггүй даваа гарагт, 34 нь буюу 91,9 хувь нь зах ажиллаж байх хугацаанд гарсан байна. Судалгааны явцад прокурорууд зам тээврийн осол, хэргийг материалаар нь хянаж, шалтгаан нөхцлийг тогтоох үүднээс тухайн осол гарсан газарт очиж танилцахад явган зорчигч нар явган хүний замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж байгаагаас гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болж байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн “Хархорин” захын хойд зам дээгүүр тавигдсан гүүрэн байгууламжинд аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа 07-22 цагийн хооронд явуулж, зөвхөн энэ хугацаанд явган зорчигчид уг байгууламжаар нэвтрэх боломжтой, бусад үед хаалттай байдаг байна. Тиймээс явган зорчигчдыг гарц, гарамгүй, замын тусгаарлах хэсгээр нэвтрүүлэхгүй байх үүднээс уг замд хайс, хашлага хийж, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн анхааруулах самбар байрлуулах, гүүрэн гарцаар явган зорчигчид байнга зорчих боломжтой болгох нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авахуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт албан бичиг хүргүүлж, уг албан бичгийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, дүүргийнИргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд нарт илгээсэн байна. 

prokuror.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …