Монголд оршин суух гадаад иргэдийн визний хариуг мессежээр өгдөг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн салбар 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтыг дэвшүүлж, боломжит үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна.

Энэ удаад иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо. Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байгаа юм. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Эхний удаад зөвхөн “Юнител” болон “Мобиком”ын хэрэгчдэд мессэж илгээж байгаа бол цаашид бүх үүрэн телефоны хэрэглэгчдийг хамруулах юм.

Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсаар тодруулах боломжтой.

Гадаадын иргэн, харьяатын газар

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …