Дөнгөж төрсөн нярайн эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа. Тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 30-ны өдөр “Дөнгөж төрсөн нярай хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлээд жорлонгийн модыг хөшиж , нүх рүү орж нярайн амийг аварчээ. Иймд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр албаны үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбай, иргэний эр зориг гарган эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн цаашдын ажилд амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлэв.