Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Тэдгээр залуус шатахуун авах нэрийдлээр машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөг дээрэмдээд зугтсан юм.
Түгээгч Х тэр даруй цагдаад өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдүүдийг энэ сарын 6-7-нд шилжих шөнө гэрээс нь баривчилсан байна. Одоогийн байдлаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 18, 19 настай хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байгаа юм байна. Тэд мэдүүлэгтээ урьдаас төлөвлөж хэд хэдэн газрыг судалсны үндсэн дээр дээрх газрыг дээрэмдсэн гэдгээ хүлээжээ. Түүнчлэн сэжигтэн этгээдүүд дээрэмдсэн 400 мянган төгрөгөө үрж амжаагүй байсан аж.