Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд иргэд олноор зорчдог, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын чиглэлд аялж буй 150 гаруй иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, 180 зурагт хуудас, сэрэмжлүүлэг материал тараасан байна.Мөн аялагчдад галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг сурталчлах, ой, хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр буюу Богд хаан уулын Төр хурхын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулж, галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөгөөг өгчээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …