Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд улстөрчдийн рейтинг анхаарал татсан сэдэв болоодбайна. “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн саналбодлыг тусгаснаас гадна рейтинг өндөртэй улстөрчдийг нэрлэсэн шинэ судалгааг өнгөрсөн сарын 10-30-ныхооронд явуулжээ. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлсэн судалгаанд Улаанбаатар хот болонЗавхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудын 1200 иргэнийг хамруулсан байна.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөроролцоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуултыг гурав хүртэлх сонголттойгоор иргэдийн дунд тавихад Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 16 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Б.Бат-Эрдэнэ 15.6 хувь,Ц.Нямдорж 14.1 хувиар удаалж, С.Жавхлан 12.5 хувиар дөрөвт, айргийн тавд АН-ын лидерүүдийн нэгР.Амаржаргал 10.5 хувиар оржээ. Харин С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарэхний 10-т багтсан байна.
Харин улстөрчдийн рейтингийг Улаанбаатар хотод С.Жавхлан 14.9 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын даргаН.Энхбаяр 14.4 хувиар удаалжээ. Тэдний араас Р.Амаржаргал 13.1 хувь, Ц.Нямдорж 11.3 хувь, С.Ганбаатар 10.0хувь, Х.Баттулга 9.5 хувь, Б.Жаргалсайхан 9.1 хувь, Б.Бат-Эрдэнэ 7.8 хувь, Э.Бат Үүл 6.2 хувь, Н.Алтанхуяг 4.9хувьтай оржээ.
Хоёрхон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсээс нэг нь чалга. Тэр байтугай саяхан сонгогдсон АН-ын дарга С.Эрдэнэ улстөрчийн рейтингээрээ эхний 10-т ороогүй байгаань түүнийг олны дунд ямар нэр хүндтэй байгааг харуулна.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь энэ оны сонгуулиар Ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ” гэсэнасуулгад Улаанбаатар хотод Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлжР.Амаржаргал удаалсан бол хөдөө орон нутагт Б.Бат-Эрдэнэ тэргүүлж Н.Энхбаяр удаалжээ.
Гэтэл “Онцолдог нам” гэсэн асуултад 58.4 хувь нь хариулаагүй байх юм. Энэ нь улс төрийн намуудад итгэдэг олоннийтийн итгэл үгүй болсныг харуулж байна. Учир нь төр засгийн эрхэнд гарсан нам улс төрийн хүчний явуулж буйбодлого ард түмний амьдралыг сайжруулах, зөв зохистой бодлого явуулахгүй байгаатай холбоотой гэдгийгсудалгааны олон санал асуулга харуулж байна.
Судалгаанд багтаасан “Хэрвээ маргааш сонгууль болвол та саналаа өгөх үү” гэсэн асуултын хариу маш өндөрхувьтай гарсан нь гэрэл гэгээтэй мэдээллийн нэг гэж хэлж болно. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийниргэдийн 90.6 хувь, нийслэлчүүдийн 84.2 хувь нь сонгуульд оролцоно хэмээн мэдүүлжээ.
Сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа стратегийн ордуудын талаарх асуулгад судалгаанд оролцогчдын58.2 хувь нь 51 хувиас дээш монгол хөрөнгө оруулагчдын эзэмшилд байх ёстой гэж үзжээ. Мөн Монголын талынэзэмшил төрийн болон хувийн холимог байх нь зүйтэй гэж 53.3 хувь нь үзжээ.
Энэ судалгааг харж байхад хамгийн харамсалтай нь “Хэрэв засгаас таны хүлээж байгааг биелүүлэхгүй бол та яах вэ” гэсэн асуултад “Юу ч хийхгүй, байдал сайжрахыг хүлээнэ” гэсэн хариулт олонх буюу 27.3 хувийг авсан байв. Монголчууд бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үгээ хэлж үзэл бодлоо хүргэж, дорвитой хөдөлж, тэмцэж чаддаггүй учраас буруу зүйл өөрчлөгдөж сайжрахгүй байгааг эндээс харж болохоор байна. Өнөөдрийн амьжиргааны байдал, эдийн засгийн байдлыг ч ерөнхийд нь сайн ч биш, муу ч биш л гэж олонх нь дүгнэжээ.
Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь та энэ оны сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ?
Зууны мэдээ