Монгол хүн ямар үнэтэй вэ?

Монгол Улсын гавъяат эмч, клиникийн профессор Б.Морх

АМЬД ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРОНД

Бидний оршин байгаа энэ нийгэмд монгол хүн шиг үнэгүй юм бараг алга гэлтэй. Дэлгүүрийн лангуун дээр оронорны хүмүүсийг тавиад дор нь үнийг нь бичээд худалддагсан бол монгол хүн ямар үнээр тавигдсан байх бол.

1970-аад онд ирж Ховд аймгийн Манхан сумын нутаг Гоогийн нуруунаас угалз агнасан Ираны Шах машинжолоодож явсан жолоочийн хоёр мөрөн дээр гуталтай хөлөө тавиад хэвтэхэд нь жолооч ундууцан хөлийг ньцаашлуулахад Шах ихэд уурлан “Танай энэ хүн ямар үнэтэй вэ, буудчихаад үнийг нь би төлье” гэж сүржигнэжбайсан билээ. Хэлмэрчээр явсан хүн “Манай социалист оронд хүн санаатай албал, алсан хүний амь насаартөлдөг” гэхэд арай тайвширч билээ гэдэгсэн. Бидний хувьд капиталист оронд хүнийг мөнгөөр үнэлдэг юм байнагэдгийг тэгэхэд сонссон билээ.

Хүнийг үнэлж худалдах нь бүр боолын нийгмээс эхлэн олон мянган жил үргэлжлэн, одоо хүртэл үргэлжилсээрбайгаа наймааны нэг юм. Одоо үед спорт урлагийн одууд, нэрт эрдэмтдийг хүртэл хэдэн арван сая ам.доллараарөндөр үнэтэй наймаалцдаг болсон нь нууц биш болжээ. Хөгжингүй орнуудад хөдөлмөр эрхлүүлж байгаа хүнийгүнэлсэн үнэлэмжтэй болох нь хэн бүхэнд анзаарагдсаар байна.

Харин тэд хүний үнэлэмжээ олон улсад ил тодоор хэвлэл мэдээллээр тавихгүй байлаа ч эх орон, нийгмийн эрхашгийн үүднээс хөдөлмөрлөж байгаад, үйлдвэр уурхайд осол гарах, өөрийн ба харь оронд цэргийн алба хаажбайгаад, нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад амь нас эрсэдсэн буюу тахир дутуу болсон бол төрөөс мөнгөнтөлөөс үзүүлдэг юм байна.

Жишээг дурдая. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д ихэр хоёр цамхаг алан хядагч амиа золиослогчдынхалдлагад өртөж 5000 хүн амь насаа алдахад ар гэрт нь 250.000 ам.долларын тусламж нэг удаа үзүүлж, аргэрийнхэнд нь зохих тэтгэмж тогтоож өгсөн.

Мөн Францын нутагт сүйрсэн Германы А320 онгоцоор явж байгаад амь үрэгдсэн 250 зорчигчид 140.000 еврогоорбодож мөнгөн төлөөс нэг удаад олгосон.
Саяхан Орос, Украйны дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт, сар бүр 1700 ам.долларын тэтгэвэр олгохооршийдсэн байна.

Хятад улсад уурхайн ослоор нас барагсдад нэг удаад 60.000 юань /20-иод сая төгрөг/ өгөөд ар гэрийнхэнд нь сарбүр 2000 юанийн тэтгэмж олгохоор болсон тухай хэвлэлд гарсан.

Харин манай улс 2008 оны долдугаар сарын 1-нд төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж буудагдан насбарсан таван залуугийн ар гэрийнхэнд 50.0 сая төгрөг олгосон нь нэг талаар монгол хүнийг үнэлсэн үнэлэмжгадаад орнуудтай харьцуулахад хэд дахин бага байгаа нь харагдаж байна.

Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулан ар гэрийнхнээ тэжээхээр хүчин зүтгэж яваад барилга дээрээс унаж насбарсан хүний ар гэрт заримд нь таван сая төгрөг, заримд нь оршуулгын зардлыг нь ч гүйцэд олгоогүй талаархэвлэл мэдээллээр гарсаар байсан.

Жил бүр авто машины ослоор 40 гаруй хүүхэд нас барж байгаагийн гол буруутан нь ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байгаа төр засаг гэдэг нь ойлгомжтой. Гэтэл хариуцсан яам, албан газрындарга нар юу ч болоогүй мэт, дүлий дүмбэ оргиод явж л байх. Харъяа яамны сайд, албан газруудын дарга нар ньядаж эмгэнэл илэрхийлэхгүй шүү. Гадаад орнуудад яамдын сайд нар тэр дороо ажлаасаа мулт.

Увс аймгийн Баруун турууны 031 ангид алба хааж байгаад нас барсан таван цэрэг амь насаа алдсан талаар УИХ-ын гишүүн Даваасүрэн газар дээр нь танилцаад зодуурын дарамтаас гэмтэл авч даамжирсаар нас барсан болохнь тодорхой байсныг мэдээлсэн юм. Гэтэл тэдний ар гэрт хэл амтай дөрвөн сая төгрөг өгсөн бололтой. Энэ мэт эхорны төлөө хөдөлмөрлөж яваад золгүй тохиолдлоор амь насаа алдах нь хэрээс хэтэрч өдөр бүр шахам л дуулдах боллоо.

Наад зах нь хурдан морь унаач хүүхдүүд нас барсан, насаараа тахир дутуу болсон тохиол олонтаа гардаг. Онгоцны ослоор нас барсан хүн манайд ч хэдэн зуугаар тоологдоно, тэдний ар гэрт хэдэн төгрөгийн тусламжүзүүлснээ төр, засгийн удирдлага эрхбиш санаж байгаа биз. Согтуугийн балгаар гарсан автын осолд хэчнээн хүнэндэж тахир дутуу болж байна, архидалтын улмаас ч нэг адил. Үүнийг төр, засаг мөнгөн илэрхийллээр гаргажэхний ээлжинд иргэнийхээ амь насыг хамгаалан амар тайван чөлөөтэй хөдөлмөрлөж амьдрах боломжоор альболохоор хангах үүрэгтэй.

МОНГОЛЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ ЯАГААД УДААШРАВ

Өмнөх нийгэмд эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх салбар болгон улсын төсвийн 13-аас доошгүй хувийг эрүүлмэндийн салбартаа хуваарилан хүн амын өсөлт өндөр хурдацтай байж, Монголын үрс маш олон болж байсанжилүүд саяхан. Ардчилал зах зээлийн жилүүдэд Монголд үр хөндөлт гэдэг аймшигтай үзэгдэл газар авч олон жилүргэлжиллээ. Мөн ч олон саяар тоологдох хүний амь нас хөнөөсөн дөө. Жинхэнэ хэлмэгдэл чинь энэ шүү дээ.

1987, 1988 оныхтой ижил хэмжээний хурдаар өссөн бол Монголын хүн ам 4.5-5 саяар тоологдох байлаа. Хоёржирэмсний нэг нь ил далд таслуулж байхад хүн ам яаж ч өсөх билээ. Ер нь бараг хэн дуртай нь /мэргэжилтэй,  мэргэжилгүй/ жирэмслэлтийг тасалж байна. 140 орчим сая хүнтэй ОХУ-д зөвхөн зөвшөөрөлтэй төрийн эмнэлгүүдэд 600.000-1.000.000 рубль төлж /18-30 сая төгрөг/ нарийн хяналттай үр хөндөлт хийж байна. Үр хөндөлтийн талаарМонголын төр, засгаас даруй нэг арга хэмжээ авмаарсан.

Хүн амаа өсгөх, амьдрал ахуйг сайжруулах талаар анхаарал муу тавьсны гайгаар хүн ам цөөтэй Монголын газарнутаг руу харийнхны түрүүч орж ирэв. Хамгийн их үржил шимтэй хөрс, газрын тос, уран зэрэг асар их баялагтайХалх гол руу шүлсээ залгин өнгөлзөж байдаг. Нутаг орноо хамгаалахад хүн амаа өсгөх хэрэгтэй гэдгийг төр, засагойлгохгүй баймааргүй л юмсан.

Монгол хүний ой ухааны чадамж, хүч чадал, урлаг соёл /байгаль орчноо хамгаалах ёс заншил/ дэлхийд гайхагдажбайгааг төр, засаг анзаарч л баймаарсан. Ийм хүмүүсийн амь нас арай ч ийм баймааргүйсэн. Манай армийналбан хаагчид бусдын газар нутагт хүн амыг нь хамгаалахын төлөө дайн байлдаантай халуун цэг рүү явж үүрэггүйцэтгэж байна. Тэнд амь насаа алдахыг үгүйсгэх аргагүй. Тэдний ар гэрт хэн, хэдэн төгрөг төлөх вэ. 200-300 саяар нь өгөх мөнгө манай улсад байгаа юм уу. Юуны өмнө монгол хүний амь насыг мөнгөөр үнэлэн хүн амаахамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байгааг төр, засагтаа дуулгасуу.

ГЭНЭТИЙН ОСЛООР НАС БАРАГСДЫН ҮНЭ ЦЭНЭ ГАДААД ОРОНД

Хар зах дээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байна гэж монголчууд ярьдаг. Дэлхий дээр 1.8 тэрбум хүн наймаа хийж амьдардаг тухай интернэтэд тавигджээ. Хүний наймаа улам ихээр газар авч, хүнийбүтэн цогцос болон эрхтэн бүрийг жижиглэн мөнгөөр үнэлэн худалддаг юм байна. Хар зах дээр хүний бүтэн цогцос 551.473 ам.доллар, Энэтхэгт зүрх 119.000, дэлүү 508.000, бөөр 262.000 ам.доллар, Хятадад зүрхний титэм судас 1525 ам.доллар, 100 гр цус 335 ам.доллар байна. ОХУ-д хамар 100-200 мянган рубль, чих 60-200 мянга, араа шүд 100-400 мянга, уушиг 140 мянгаас 1.2 сая, ходоод 100-1.0 сая, элэг 100-400 мянга, бөөр 100-900 мянга, дэлүү 100-600 мянган рублиар үнэлэгдсэн байх юм. Цусаа үнэгүй өгдөг улс гүрэн дэлхий дээр Монголоос өөр байдаггүй бололтой.

Монголын хүн амыг өсгөх нь гурван хүчин зүйл дээр тулгуурладаг. Нэгт, хүн амын эрүүл аюулгүй орчиндхөдөлмөрлөх нөхцөл бий болгох, хүн бүрийг ажилтай байлгаж эрүүл амьдрах аж төрөх нийгмийн бололцоог хангахүүргийг төр засаг хүлээдэг. Энэ талаар үндсэн хуулинд тусгасан ч түүнд хяналт тавьж арга хэмжээ авдаг төр эзэнгүймэт байсаар өдий хүрлээ. Хоёр дахь нь эрүүл мэндийн шинжлэх ухааныг бүтээлчээр хөгжүүлэн хэрэгжүүлж оронбайр тоног төхөөрөмжөөр ханган, эмч нарын мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн амьдрал ахуйд ньхүрэлцэхүйц цалин мөнгөтэй болгох зэрэг олон талт арга хэмжээ ордог. Гурав дахь нь хувь хүнийг эрүүл аж төрөхёсны хэвшилд сурган төлөвшүүлэх нэг үгээр эрүүл мэндээ хамгаалахад хувийн хариуцлага амьдралын зөвхэвшлийг эзэмшүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн даатгалын санг зөвхөн зориулалтаар нь зарцуулах зэрэгажлууд чухал байна.

Хүн ам золгүй тохиолдлоор нас барах нь хэдий чинээ их байна, энэ нь засаг төрөөс хүн амын эрүүл мэндийгхамгаалах үүргээ нэн хангалт­гүй биелүүлж байгаа­гийн нэгэн гол үзүүлэлт бол­дог. Манайд золгүй тохиолд­лоорнас барах шалтгаан хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаар байранд орж байна.

Хүний амь насыг мөнгөн илэрхийллээр тогтоож хүн амаа өсгөх нь шат шатандаа хариуцлага бий болгож хүн амаа эрсдэлээс хамгаалах хөшүүрэг бий болно. Тайландад явж эмчлүүлсэн Монголын нэгэн өвчтөнг тэд өөрсдөө эмчлэх боломжтой, бид чадна гэж зохих төлбөртэйгөөр эмчилгээ хийжээ. Гэтэл эмчилгээ үр дүн өгөлгүй өвчтөн нас барсанд, эмнэлгийн захиргаанаас монгол төгрөгөөр 400.0 сая төгрөгтэй тэнцэх мөнгийг ар гэрт нь өгсөн байна. Энэ нь хүний үнэ цэнийг мөнгөн илэрхийллээр тогтоосон ханш нь юм байна. Энэ бүх асуудлыг монголчууд өөрийн гэсэн ухаанаар шүүн тунгааж, санал бодлоо төр засгийн сонорт хүргэж, шийдвэрлүүлэх нь зүйтэй болов уу.

 

 

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …