Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулав

Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ.

 Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …