55-р сургуульд “Сувилагчийн нэг өдөр” аян боллоо

“Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд Шастиний нэрэмжит 3-р эмнэлэгийн сувилагч нар Мэргэжлийн сургалттай 55-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүллээ. Уг арга хэмжээнд Шастиний нэрэмжит 3-р эмнэлэгийн 7 тасгийн сувилагч асрагч нар оролцов.

Саажилттай, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сахар, амин дэмийн үзүүлэлтүүдийг хэмжин, хөдөлгөөн засал хийн,  витамин, гар ариутгагч шингэн тарааж  эмчилгээний 2 төрлийн хоол, шүүсээр үйлчилсэн юм.  Мөн асрагч багш, хүүхдүүдэд “Гараа хэрхэн зөв угаах” , тогооч асран хамгаалагч нарт эмчилгээний хоол тэжээл хэрхэн хийх  талаар зөвлөгөө өгөв. Эцэг эх, багш нар “Сувилагчийн нэг өдөр” аяны үйл ажиллагаанд сэтгэл өндөр байсан юм.

Санал болгох мэдээ

МАН-ын бүлэг: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын …