Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал  түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.Салхи баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зөөлөн шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 хэм,Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …