Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 33 хувийг дээд боловсролтонгууд эзэлж байна

 

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн сарын эцсийн байдлаар 47.6 мянга болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс мянган хүнээр буурсан үзүүлэлт аж. Тэгвэл бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Төв, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ, Архангай, Дорноговь, Дорнод, Орхон, Увс, Дундговь, Говь-Алтай, Хөвсгөл аймагт улсын дунджаас 0.8-10.5 пунктээр илүү байжээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …