Зvvн гараа хэрэглэдэг хvмvvс энгийн хvмvvсээс илvv ухаалаг гэдэг нь өнөөдрийг хvртэл олон удаагийн туршилтаар батлагджээ. Шинжлэх ухaаны ертөнцөд энэ тодорхойлолттой холбоотой хоёр төрлийн томъёолол байдаг аж. Vvний нэг нь тархи болон гарын хөдөлгөөнтэй холбоотой гэнэ. Зvvн тархи нь хэл болон ярианы vйлдлийг удирддаг байхад баруун тархи нь тоон гvн ухаан болон одон орон, орон зайн ухааны vйлдлийг удирддаг байна. Зvvн гарын хөдөлгөөн нь баруун тархины vйлдэлтэй холбоотой байхад баруун гарын хөдөлгөөн нь зvvн тархины vйлдэлтэй харилцан уялдаатай юм. Ингээд бодохоор солгой хvмvvс одон орон болон гvн ухааны салбарт маруухан гэдгийг нь тодотгож өгч байна. Vvний хажуугаар хоёр дахь ойлголт нь хоёр гараа зэрэг хэрэглэдэг чанар юм. Хvн хоёр гараа зэрэг хэрэглэснээр баруун болон зvvн тархины vйлдлийг зэрэг гvйцэтгэдэг аж. Солгой хvмvvс энгийн хvмvvстэй харьцуулахад хоёр гараа зэрэг хэрэглэж чаддаг гэнэ. Иймээс эл тодорхойлолтоор солгой хvмvvс гvн ухааны салбарт илvv амжилт vзvvлдэг гэдэг нь батлагдаж буй. Эрдэмтдийн vзэж буйгаар дээрх хоёр тодорхойлолт нэг нэгэнтэйгээ харшилдаж байгаа ч ихэнх нь хоёр дахь тодотголыг дэмжиж байна.
А.Тамир