Өвөр Монгол эмчээр удирдуулсан баг Магсар гуайг хүнд өвчнөөс нь аварлаа

Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийнхан Бээжингийн судлаачийн тусламжтайгаар хэвлийн дуранг ашиглан Монгол Улсын нэгэн өвчтөний цавины ивэрхийг амжилттай эмчилсэн байна. Энэ нь тус эмнэлгийн хорооны цавины ивэрхийг анагаах хагалгааны шинэ түүхийг эхлүүллээ.

Гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Магсар Эрээн хотын эмнэлгийн хороонд ирж шинжилгээ өгчээ. Тэрээр 2012 онд цавины ивэрхийний хагалгаанд орсон байна. Харин хагалгаанаас хойш нэг жилийн дараа өвчин нь дахиж ажил амьдралд нь нөлөөлж эхэлснээр бүрмөсөн эдгээхээр Эрээн хотын эмнэлгийг зорьж ирсэн нь энэ гэнэ.

Эмч нар хэвлийн дуранг ашиглан цавины ивэрхийний хагалгаа хийж буй нь

Магсар гуайд хэлмэрчилж ирсэн түүний найз Сүнь Гоо:

– Найз маань шатаар өгсөж уруудахад ч хүндрэлтэй. Эрээн хотод эмчлүүлмээр байна гэхээр нь би танай эмнэлгийг санал болгосон юм гэж эмчид ярьсан байна.

Эмнэлгийн орлогч дарга Арслан гуай Монгол Улсын өвчтөнийг манай хамт олон хүлээн авч, эмч судлаачдыг цуглуулан түүний өвчнийг хэрхэн эмнэх тухай олон удаагийн хурал, хэлэлцүүлэг хийсний дүнд хэвлийн дуранг ашиглан хагалгаа хийх тал дээр санал нэгдсэн гэдгээ ярьсан юм.

Эрээн хотын эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийн эрхлэгч Ли Хуй:

– Өвчтөний байдал дахисан ивэрхий болохоор хагалгаанд орвол их хэмжээний шарх үүсэх бөгөөд өвчин нь дахих магадлал өндөр байсан учир бид хэвлийн дуранг ашиглах хагалгааг санал болгосон юм гэлээ.

Өвчтөн өөрөө Бээжинд очиж хагалгаанд орох хүсэлтэй байсан ч зам хол, хэл мэдэхгүй зэрэг хүндрэлүүдийг бодож Арслан гуай Бээжингийн мэргэжилтнийг Эрээн хотын эмнэлэгт урин авчирч мэс засал хийлгэхийг түүнд санал болгосон байна. Ийнхүү өвчтөний зөвшөөрлийг авч, Магсар гуайг эмнэлэгт хэвтүүлэн Бээжингээс тусламж хүссэн байна. Энэ тухай Эрээн хотын эмнэлгийн хорооны орлогч дарга Арслан:

–  Хятад анагаах ухааны нийгэмлэгийн Ивэрхий болон хэвлийн хананы мэс заслын салбар нийгэмлэгийн гишүүн нэгж болох Бээжингийн Чао Ян эмнэлгийн хорооны Ивэрхий болон хэвлийн хананы мэс заслын тасаг бол энэ салбарын хамгийн шилдэг хамт олон билээ. Ийнхүү бид тус эмнэлэгтэй холбоо барьж, мэргэжилтэн томилохыг хүссэн юм гэж танилцуулсан юм.

3 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 40 минутад Бээжингийн судлаачийн тусламжтайгаар Арслан эмчээр ахлуулан Ли Хуй эрхлэгч, хэлмэрч нараас бүрдсэн хамт олон хэвлийн дуранг ашиглан Магсар гуайд цавины ивэрхийний хагалгааг амжилттай хийсэн байна.

  Эрээн хотын эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагчдын дарга Тянь Шя:

–  Өвчтөн маань Монгол Улсын иргэн учраас бид монгол хэлтэй сувилагч томилсон. Мэс засал хийхээс өмнө Магсар гуай алхахад ч хүндрэлтэй байсан бол мэс заслын дараах анхны өдөр гэхэд л сувилагчийн тусламжтайгаар орноосоо бууж алхаж байсан. Гурван өдрийн дараа эмнэлгээс гарахдаа бүх ажлаа өөрөө зохицуулж чадах болсон. Магсар гуай маш их баярлаж, эмч сувилагчдыг харах болгонд “Ше ше /баярлалаа гэдэг хятад үг/” гэдэг байсан гэж Магсар гуайн тухай ярив.

Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасаг сүүлийн жилүүдэд бичил мэс заслыг онцлон хөгжүүлж байгаа аж. Энэ удаагийн хэвлийн дуранг ашиглан цавины ивэрхийг анагаах мэс заслын дараа төлжих нь хурдан, дахих нь бага, халдварлах боломж бага зэрэг онцлогоороо уламжлалт мэс заслаас давуу талтай.

Арслан дарга:

Монгол Улсын үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно гэдэгт итгэж байна гэж ярилаа.

 

 

 

Эх сурвалж: solongonews.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …