Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн номын өдөр” зохион байгуулагдаж байна

“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгийн  үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.  Энэхүү өдөрлөгийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэр бүлийн радио 104,5, Нобелийн шагналтнууд ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Наран”  Кидс хүүхдийн их дэлгүүр, АПУ ХХК, Чингэлтэй дүүрэг, Хаан милк ХХК зэрэг 9-н байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж  байгаа юм. Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж та бүхэн номын өдөрт хүрэлцэн ирээрэй

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …