
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-ний өдөр хээрийн сургуулилт хийж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч гар бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж, найман албан хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож, огцруулах саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр хүргүүллээ. Тэрээр тангараг өргөсөн цэрэг энх цагт осолдоно гэдэг салбарын сайдын алдаа гэж үзээд ийнхүү огцруулахыг шаардсан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл