Завханы Идэр суманд дахин нэг хүн шатсан хэрэг гарлаа

f23aae0028ce39d9a873cca4c87577ea.jpg

           Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин асгаж улмаар өөрийгөө гаодан шатааж амиа егүүтгэсэн юм.

Талийгаач эмэгтэй Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд ажлаасаа халагдаж, хүнд дарамтад орж, өр зээлээ төлж чадахгүй болсны улмаас өөрийнхөө амийг хорлосныг эх сурвалжууд хэлсэн байдаг. Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад тус суманд дахин нэг хүн өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Тодруулбал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 02-03 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрт шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ.

Гэрчүүдийн хэлснээр тухайн айл эзэнгүй байсан бөгөөд иргэн Б тус айлын тооноор нь орсон байна. Улмаар шөнийн 02-03 цагийн үед айл шатсан дуудлага холбогдох байгууллагуудад ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход хүний шатсан цогцос олджээ. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …